Саяхан Хятадын Иргэдийн засаг захиргааны яам Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд өнчирсөн хүүхэд, асарч харгалзах хүнгүй болсон өндөр настан, харж харгалзах хүнгүй болсон тахир дутуу хүмүүсийг төвхнүүлэх саналыг нийтлэв.
Түр өргөж тэжээх хүнгүй байгаа хүүхдийн тухай саналд тэмдэглэхдээ, нэг талаар эцэг эхийнх нь садан төрлийг хайж, нөгөө талаар тэднийг Сычуань мужийн нөхцөл нилээд сайн асрамжийн байгууллага болон албаны эрхэлсэн сургуульд төвхнүүлэх хэрэгтэй. Сычуань мужийн дотор төвхнүүлэхэд бэрхшээлтэй бол Иргэдийн засаг захиргааны яам зохицуулан төвхнүүлнэ. Өнчин болсон нь нотлогдсон хүүхдийг садан төрөл нь харж харгалзах, айлд өргүүлэх, айлд түр харгалзуулах, төвлөрүүлэн харж харгалзах зэрэг арга хэмжээ авах болно гэжээ. Айлд өргүүлэхдээ 10 насаас дээш хүүхдийн зөвшөөрлийг нь авах ёстой гэж уг саналд онцлон тэмдэглэсэн байна.
Асарч харгалзах хүнгүй болсон өндөр настан, харж харгалзах хүнгүй болсон тахир дутуу хүмүүсийг төвхнүүлэх талаар ч энэ саналд тодорхой арга хэмжээ дэвшүүлсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|