• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-05 10:30:44    
Аялал жуучлалын үйлсийг сэргээх төлөвлөгөөг биелүүлнэ

Синьхуа Агентлаг

      Вэньчуаний газар хөдлөлтийн дараах аялал жуучлалын үйлсийг сэргээх төлөвлөгөөг жолоодох хэсгийн анхны хурал 4-ний өдөр Чэндүд боллоо, төлөвлөгөөний дагуу, Хятад улс 2008 -- 2010 он хүртлэх 3 жилийн дотор Сычуаний газар хөдлөлтийн дараах аялал жуулчлалын үйлсийг дахин сэргээх төлөвлөгөөг биелүүлэх юм байна.

     Хятадын Аялал жуучлалын үндэсний ерөнхий газрын дарга Шао Чивэй хэлэхдээ, уг төлөвлөгөөнд голцуу Вэньчуань зэрэг хүнд гамшигдсан районыг багтааж байгаа. Шааньши, Ганьсү зэрэг муж район нь Сычуань мужийн Вэньчуаний гамшгийн дараах сэргэн босголтын төлөвлөгөөний төслийн дагуу өөр өөрсдийн муж районы гамшгийн дараах сэргээн байгуулах төслөө тогтоох болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,гамшигт шууд нөлөөлөгдөөгүй Сычуаний өмнөд хэсгийн Жүхай, хөнгөн гамшигдсан Жиү Жайгөү зэрэг нь аялал жуулчлалын зах зээлээ даруйхан ажиллуулж болно. Ерөнхий төлөвлөгөөг хүлээх хэрэггүй гэжээ.

      Сычуань мужийн Аялал жуулчлалын газрын тоо бүртгэлд харуулснаар, Вэньчуаний газар хөдлөлтөд, Сычуань мужийн аялал жуулчлалын 4000 гаруй үзэмжит районоос 568 нь эвдэгдэж хохирсон юм байна. 5-р сарын 27-ны өдрийн байдлаар, Сычуань мужийн газар хөдлөлтөөс болсон аялал жуулчлалийн гарз хохирол 62 тэрбум 400 сая юань байж, Сычуань мужийн өнгөрсөн оны аялал жуулчлалын нийт оролгын тал хувьтай тэнцсэн юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав