4-ний өдөр Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн бага сургуулийн Чян үндэстний 84 сурагч Хятадын Шэньжэнь хотын хилийн цэргийн хуаранд хүрсэн байна. Тэд нар нутгийн бага сургууль нь байгуулагдаж дуустал энд 3 сар гаруй хичээл хийх юм байна.
Хятадын Чян үндэстэн өнөө 400 гаруй мянган хүн амтай, голцуу Сычуань мужийн Мао Шань, Вэнчуань шань, Ли Шань, Бэйчуань зэрэг газарт нутагшиж байна. Эдгээр нь энэ удаагийн газар хөдлөлтийн төв болсон юм. Энэ газар хөдлөлтөд их олон хүн эндэж бэртсэн бөгөөд Чян үндэстний соёлын өв ч маш их хохирсон юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|