• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-05 14:47:56    
Бээжингийн олимпийн бамбарыг Шянтаньд дамжуулав

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн бамбарыг 5-ны өдөр Хятадын төв нутгийн Хүнань мужийн Шянтань хотод дэмжуулав.

      5-ны өглөөний 8 цаг 15 минутад бамбар дамжуулах ёслол эхлэхээс өмнө, талбайд байсан бүх хүмүүс нэг минут номхон зогсож, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст гашуудал илэрхийлжээ.

      Шянтаньд бамбарыг дамжуулахдаа Дүн Фанхүн талбайгаас гараа авч, Шянтань их сургуулийн талбайд хүрч өндөрлөв. Үүний дараа 50 километрын авто замаар олимпийн бамбар Мао Зэдүнгийн нутаг Шаошаньд хүрэх бөгөөд үдээс хойшийн 14 цагийн үеэр Шаошаньд дамжуулах ажиллагаа эхлэх болно.

      Мөн 5-ны өдрийн бамбар дамжуулах зай нь 82.1 километр юм. Үүнд 21.8 километр зайг гүйж, 205 бамбарч энэ өдрийн дамжуулах ажиллагаанд оролцох болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\