Тан Жяшаний боогдсон нуурын аюулаас аврах командалх газраас сүүлийн үед мэдээлснээр, өнөө боогдсон нуурын усны хэмжээ 200 сая шоо метраас давж, усны гүний хэмжээ 70 метрыг давсан бөгөөд усан даланд ус нэвчих байдал бий болсон байна. Газрын цэцэрхийлэлт, дээд урсгалын хур борооны хэмжээ, далангийн газрын байц зэрэг тогтворгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж, боогдсон нуурын далан сэтрэх бололцоо тасралтгүй нэмэгдэж байгаа юм байна.
Тан Шяшань нь Бэйчуань шяниас холгүй байж, 5-р сарын 12-ны их газар хөдлөлтийн дараа уул нурж Жяньжян мөрний усыг боон, асар том боогдсон нуур бий болгосон байна.
Эх сурвалжаас үзвэл, 5-р сарын 31-ээс эхлэн, Тан Жяшаний дод урсгалд байгаа Мяньян хот нь 250 мянган ард иргэдийг шилжүүлсэн юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|