• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-05 15:23:05    
Байгаль орчинд халгүй арга хэмжээ боллоо

Синьхуа Агентлаг

       Бээжингийн олимпийн бамбарыг Жумуглагма оргилд дамжуулах арга хэжмээнд гурав дахь бамбарчнаар оролцсон Нямцэрэн 4-ний өдөр хэлэхдэ, олимпийн бамбарыг Жумуглагма оргилд дамжуулсан арга хэмжээ нь байгаль орчинд халгүй арга хэмжээ болсон, энэ арга хэмжээгээр ямар ч хог хаягдал хаясангүй гэжээ.

       Нямцэрэн бол Түвдийн Уулын спортын сургуулийн захирал юм. Мөн өдөр тэрээр Лхасад Шянган, Аомэнь Тайваний сэтгүүлчдэд ярилцлага өгч, уулчид Жумуглагма оргилын 7028 метр, 7790 метр, 8300 метрийн өндөрт гурван хуаран байгуулсан, оргилд амжилттай гарсны дараа хуаран бүхнээ тууштай цэвэрлэж, хог хаягдлын дахин ашиглаж болохыг нь авч ирэн, ашиглаж болохгүйг нь сайхан зохицуулсан. Энэ арга хэмжээний үеэр авч бууж ирсэн хог хаягдлын нэг хэсгийг энэ оны 5-р сард байгуулагдсан Жумуглагмагийн уулчдын музейд хадгалах болно. Энэ арга хэмжээгээр зөвхөн хүний мөр л үлдсэн гэж хэлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\