• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-05 15:27:07    
166 улс орон болон Олон улсын 16 байгууллага туслалцаа үзүүлжээ

Хятадын Олон Улсын Радио

      Сурвалжилагч Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны 4-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээс ойлгож мэдээлснээр, Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, нийт 166 улс орон болон Олон улсын 16 байгууллага төрөл бүрийн арга хэлбэрээр Хятад улсад мөнгө төгрөг юм уу эд барааны туслалцаа үзүүлсэн юм байна.

      Үүнд, мөнгө төгрөгний тусламж бараг 3 тэрбум 555 сая юаньд хүрч, эд барааны тусламж 5000 тонноос давсан юм байна.

      Үүнээс гадна, Япон, Орос, Өмнөд Солонгос болон Сингапур зэрэг орны онц байдлын авран туслах анги газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажилд оролцон, холбогдох улс орон болон Олон улсын байгууллагаас ирсэн 9 эмнэлгийн анги гамшигт нэрвэгдсэн районы гэмтэж бэртсэн хүмүүсийг авран эмчлэх ажилд оролцсон байна.

      Олон улсын хамтын нийгэмлэгийн харамгүй тусламжид Хятад улс талархаж байна. Дараачийн үе шат нь гамшгийн дараах сэргээн босголтын явц мөн. Хятад улс нэн нээлттэй байр сууриар гамшигт нэрвэгдсэн районы хэрэгцээний дагуу, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байна гэж Хятадын холбогдох талынхан илэрхийлжээ. /Хүчит орчуулж, Урангоо хянав/