Сүүлийн өдрүүдэд Сычуань мужийн гамшигт хүнд нэрвэгдсэн шянь хотуудад гамшгийн дараах сэргээн босголт хийж, үйлдвэрлэлээр өөрийгөө аврах халуун өрнөлт гаргаж байна.
Нэг сарын хугацаанд үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн гамшигт нэрвэгдсэн байдлыг их төлөв ойлгож, гурван сарын дотор нөхцөл боломж бүхий аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг сэргээж, нэг жилийн дотор сэргээн байгуулах бүх аж ахуйн нэгжүүд сэргээн босголтын ажлаа бүх талаар эхлүүлнэ гэж Сычуань мужийн гамшигт нэрвэгдсэн нутгийн үйлдвэр аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээх төлөвлөгөөнд тодорхой тогтоосон юм байна.
Сычуань мужийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах командлах газрын танилцуулснаас үзвэл, Чэндү, Дэян, Мяньян зэрэг хотын жилийн орлого нь 5 сая юаниас дээших аж ахуйн нэгжүүдийн тал хувь гаруй нь үйлдвэрлэлээ сэргээв. Чэндү хотын үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ нь 95 хувьд ойртсон бөгөөд Дэян, Мяньян хоёр хотын үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ ч 60 гаруй хувьд хүрсэн юм байна.
Үүний зэрэгцээ, гамшигт нэрвэгдсэн нутгийн тариачид ургац хураалтын ажлаа амжуулж, улаан буудай, шаармагийн ургац хураалтын ажил шувтарч, усан тутарга тарих ажлаа 70 хувиар биелүүлж, эрдэнэ шиш тарих ажлын 97 хувийг биелүүлсэн юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|