Хятадын Гадаад хэргийн сайд Я Жэчи 5-ны өдөр Бээжинд Америкийн Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэл хорогдуулах болон олон улсын аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Жон Роодтай уулзсан байна.
Я Жэчи хэлэхдээ, өнөөгийн байдалд Хятад, Америк хоёр орон олон улсын аюулгүй байдал, зэвсэглэл хорогдуулах болон цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх зэрэг салбарт хамтын ашиг сонирхол болон хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж байгаа, хоёр тал холбогдох чухал чухал асуудлаар зөвшилцөл хийх нь харилцан итгэлцэл болон хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэн, дэлхий болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахд ашигтай юм гэжээ.
Хоёр тал олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаар зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлхийг сайшааж байгаагаа Жон Роод илэрхийлсэн байна.
6-р сарын 4-ний өдөр Хятадын Гадаад хэгийн сайдын орлогч Хэ Я-фэй болон Жон Роод стратегийн аюулгүй байдал, зэвсэглэл хорогдуулах олон талт үйл хэрэг болон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх тухай Хятад, Америкийн Гадаад хэргийн яамны орлогч сайдын хэмжээний зөвшилцөл хийсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|