• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-05 17:58:20    
Газар хөдлөлтөд 69127 хүн амь насаа алдав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь 5-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Иргэдийн засаг захиргааны яамны тайлнаас үзвэл, 6-р сарын 5-ний өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд 69127 хүн амь үрэгдэж, 17918 хүн сураггүй алга болж, гамшигт нэрвэгдсэн хүн ардын нийт тоо 45 сая 710 мянгаас давсан байна гэжээ.

      Гүө Вэйминь хэлэхдээ, 5-ны өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын хүлээн авсан дотоод гадаадын хандивын мөнгө төгрөг болон эд барааны нийт хэмжээ 43 тэрбум 700 сая юаньд хүрсэн байна. Хятадын шат бүрийн засаг захиргаа нь гамшигтай тэмцэн авран туслах ажилд нийт 23 тэрбум 100 гаруй сая юань зарчуулсан байна гэжээ. /Хүчит орчуулж, Урангоо хянав/