• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-06 11:03:20    
Олимпийн наадмын бэлтгэл ажил үндсэндээ жигдрэв

Синьхуа Агентлаг

      Өнөө, олимпийн наадам болон параолимпийн наадмын бэлтгэл ажил үндэсэндээ жигдрээд байна гэж Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Лю Чи 5-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

      Мөн өдөр Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо нь он лайн хурлын системээр Грекийн Афин дахь Олон услын олимпийн хорооны гүйцэтгэх комиссд Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлын сүүлийн үеийн байдыг мэдүүлсэн байна. Лю Чи юуны урьд Олон улсын олимпийн хороо Сычуаний газар хөдлөлтийн гамшигдсан районд мөнгө төгрөгөөр тусалсан ба анхаарал халамжаа хандуулсанд талархал илэрхийлсэн байна. Дараа нь, олимпийн тэмцээнийг жолоодох тогтолцоо, гадаадын хүний Хятадад ирэх үеийн виз даруулах явдал, олимпийн брэндийн хамгаалалт зэрэг 9 талын ажлаар гүйцэтгэх комиссд мэдээлсэн байна.

      Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жакуес Рогге хэлэхдээ, Хятадын ард түмний газар хөдлөлтийн гамшигтай эв санаа нэгдэн, эрэлхэглэн тэмцэж байгааг би ихээхэн биширч байна. Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлыг гарамгай сайн хийсэн байна, Бээжингийн олимпийн наадам амжилттай зохиогдоно гэдэгт Олон улсын олимпийн хороо итгэл дүүрэн байгаа бөгөөд олимпийн наадам нь Хятадын ард түмэнд баяр хөөр авчирч өгөхийг хүсэж байна гэжээ./Хүчит орчуулж, Баясгалан хянав/