• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-06 14:57:12    
Гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд барааг ашгалсан байдлыг нийтлэнэ

Рэнь Минь Ри Бао Сонин

      Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд барааг ашгалсан байдлын анхны аудитын дүнг 6-р сарын 20-ны орчмоор олон нийтэд нийтлэх болно гэж Хятадын Аудитын газар мэдэгдэв.

      5-ны өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын Аудитын газар нь газар хөдлөлтийн гамшиг үүссэн тэр даруйд нь байрлуулалт хийж, "бүх явцад аудитын бүртгэл хийж", гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд барааг хэрэгтэй хүнд нь хэрэглэхийг баталсан байна.

      Хятадын Аудитын газрын Нийгмийн хамгааллын аудитын газрын дарга Ван Жүншинь хэлэхдээ, өнөө аудитын 6000 гаруй ажилтан Хятадын гамшгаас авран тусалхад зарчуулсан мөнгө төгрөг, эд бараанд аудитын бүртгэл хийж байна гэжээ.

      Ван Жүншинь хэлэхдээ, хожим Аудитын газар нь сар болгон нэг удаа үе шатны чанартай аудитын албан зар нийтлэж, гамшгаас авран туслах эд барааг ашиглаж байгаа байдлыг цаг тухайд нь ард олонд ойлгуулах болно гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/