6-ны үдээс өмнө Бээжингийн Олимпийн бамбарыг Хятадын Гуаншид дамжуулах анхны өдрийн ажиллагаа амжилттай боллоо.
Олимпийн бамбарыг Гуаншид дамжуулах анхны өдрийн ажиллагаа нь Хятадын аялал жуулчлалын алдарт хот Гүйлинд зохиогдов. 1996 оны Олимпйин хүндийн өргөлтийн аварга Тан Линшэн гарааны бамбар дамжуулагч, 1992 оны Олимпийн хүндийн өргөлтийн хүрэл медалийн эзэн Шяо Жяньган барианы бамбар дамжуулагч болсон байна. Гүйлинд Олимпйин бамбарыг 15 км газар дамжуулсан байна.
Гарааны ёслол дээр бамбар дамжуулах арга хэмжээнд оролцогч бүхэн Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут гашуудсан байна. Бамбар дажуулагчид болон Гүйлиний нийгэмийн олон салбарынхан гамшигдсан нутаг районд мөнгө хандивлах ажиллагаанд идэвхтэй оролцжээ.
6-р сарын 7-8-ны өдрүүдэд Олимпийн бамбарыг Гуаншигийн Наньнин, Байсэд дамжуулна. \Баясгалан орчуулж, Цэцэн хянав\
|