5-ны өдрийн байдлаар, Сычуаний Иргэдийн засаг захиргааны салбарын бүрэн бус бүртгэлээс үзвэл, Сычуаний хүчтэй газар хөдлөлтөд 1000 гаруй хүүхэд өнчрөв. Үүнд одоогоор гэрийн хүн нь эрж хайж ирээгүй, хэний хүүхэд болохыг тогтоож чадаагүй хүүхэд багтаж байна гэж Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны холбогдох хариуцлагатан 6-ны өдөр Бээжинд хэлэв.
Иргэдийн засаг захиргааны яамны Нийгмийн асрамжийн хэрэг эрхэлсэн газрын орлогч дарга Жан Шифэн мөн 5-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Иргэдийн засаг захиргааны салбар газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы өнчин хүүхдийн нэр овгийг шамдан судлан тогтоож байгаа бөгөөд өнчирсэн хүүхдүүдийг төвхнүүлэх, авран туслах ажлыг түргэн хийж байна. Өнөө бүх шатны иргэдийн засаг захиргааны салбар өнчин хүүхдийг өргөн тэжээлгэх ажлыг эхлүүлээгүй байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|