• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-07 16:39:18    
Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг Нань-нин хотноо дамжуулжээ

Хятадын Олон Улсын Радио

    Бээжингий Олимпийн наадмын ариун галыг 7-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Нань-нин хотноо дамжуулжээ.

     Нань-нин хот бол Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы төв юм. 7-ны үдээс өмнө, Нань-нин хотын Үндэстний өргөн талбайд бамбар дамжуулах ёслол эхлэхээс өмнө, өргөн талбайд хуран цугларсан хүмүүс нэг минут номхон зогсож, Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд эндэгсдийг дурсаж гашуудал илэрхийлсэн бөгөөд бамбарчид болон нийгмийн олон этгээдийнхэн хандив цуглуулах ажиллагаа зохион явуулсан байна.

     Нань-нинд 208 бамбрчин 7-ны өдөр ариун гал дамжуулах ажиллагааанд оролцож, 15 км-ын зайд гал бамбар дамжуулжээ. Эхний бамбарыг 1984 оны Лос-Анжелес-ын Олимпийн наадмын хүндийн өргөлтийн аварга Ү Шүдэ, төгсгөлийн бамбарыг Хятадын хөнгөн атлетикийн мастер Чэнь Вэньжүн тус дус дамжуулсан байна.

     7-ны өдөр нь Хятад улсад жил болгонд нэг удаа болдог оюутан элсэлтийн нэгдэлтэй шалгалтын анхны өдөрт тохиожээ. Бамбар дамжуулах шугмын саадгүй байхыг баталгаажуулахын тулд, зохион байгуулах хорооноос гал бамбар дамжуулах ёслолын ажиллагааг хойшлуулан, элсэлтийн шалгалтад оролцож байгаа хүүхдүүдэд нөлөөлөхгүй байхыг анхаарсан юм. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\