• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-07 17:57:33    
Танжяшаний уул нурж гол бөглөгдөн тогтсон нуурыг сэтлэн урсгаж байна

Синьхуа Агентлаг

     Танжяшаний уул нурж гол бөглөгдөн тогтсон нуурын аюулыг арилгах шинжилгээ болон командлалын төвөөс сурвалжлагчийн мэдээлснээс үзвэл, 7-ны өдрийн 7 цаг 8 минутын байдлаар, Танжяшаний уул нурж голын ус хашигдаж тогтсон нуурыг сэтэлж гадагш урсгаж эхэлсэн байна. Урсгалын далайн түвшнээс дээшхи өндрийн хэмжээ 740 гаруй метрт хүрсэн юм байна.

     Танжяшань нь Бэйчуань шяниас ойрхон байдаг юм. Хүчтэй газар хөдөлсний дараа, уул нурсны улмаас гол бөглөгдөн таслагдсан газруудад асар том нуур тогтсон байна. Хашлага нурахаас сэргийлэхийн тулд, Танжяшаний гол бөглөгдөн тогтсон нуурын доод урсгалын сав газруудын 200 мянга гаруй иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлжээ. Барилгын ажилчид 400 гаруй метр урт шуудуу малтаж, нурын усыг голын доод усргалын голдрол руу урсгаж байна.

     Үүнээс өмнө, түмэн олны амь насны аюулгүйн асуудалтай холбогдсон энэ газарт Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны үдээс хойно 3 дахь удаагаа хүрч газар дээр нь уг нуурын байдлыг ойлгож, ажил байдалтай нь танилцсан байна. Шуурхай ажиллагаа авч, аюулгүй, шинжлэх ухаанч, түргэн байх зарчмын дагуу, Танжяшаний гол бөглөгдөж тогтсон нуурын аюулыг түргэн арилгах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Вэнь Жябао олон талынханд шаардсан байна. Аюулгүйн асуудлыг тэргүүн байранд тавьж, аюулыг арилгах бүх явцад ард иргэд эндэж шархдах байдал гаргаж болохгүй гэж тэр дахин онцолжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\