Газар хөдлөлт нь хөрөнгө оруулагчдын Сычуаньд хөрөнгө оруулах итгэлийг нөлөөлсөнгүй. 6-ны өдөр болсон Сычуань мужийн гамшигийн дараах хөрөнгө татах танилцуулгын хурал-- Мэй Шань хотын аж үйлдвэрийг шилжүүлэх чухал төслийг хүлээн авах гэрээ тохиролцох хурал дээр хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 4 тэрбум 500 сая юаний 20 төслийн гэрээнд амжилттай гарын үсэг зуржээ.
Гарын үсэг зурсан хөрөнгө оруулагчдын дунд Жэжян, Хүбэй, Чүнчин зэрэг газрын бишгүй олон аж ахуйн нэгж байна. Зарим аж ахуйн нэгж нь Мэй Шань хотын хөрөнгө оруулалтын сайн сайхан орчин ахуйг хараад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна.
Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы нэг болох-- Мэй Шань хот газар хөдөлсний дараа, нэг талаар гамшигтай тэмцэн сэргэн босголт хийж, нөгөө талаар эдийн засгаа хөгжүүлэх бодлого дэвшүүлснээр одоо том дунд аж ахуйн нэгжийн 95 хувь гаруй нь үйлдвэрлэлээ сэргээсэн байна.\Гэрэлт орчуулж,Урангоо хянав\
|