8-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний их газар хөдлөлтөд 69136 хүн эндэж, 370 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд 17686 хүн сураггүй алга байна гэж Хятадын Төрийн зөвлөөлийн Хэвлэл мэдээллийн алба Төрийн зөвлөөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ерөнхий комадлалын газрын бүрэн эрхийн ёсоор мэдээлсэн байна.
8-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Хятад улс дотоод гадаадын нийгмийн олон давхаргийн хандивын хөрөнгө мөнгийг нийт 44 тэрбум юань хүлээн аваад байгаа бөгөөд гамшгийн районд явуулсан хөрөнгө мөнгө нь 13 тэрбум 600 сая юаньд хүрсэн юм байна.
8-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Хятадын олон шатны засгийн газар газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслахад нийт 23 тэрбум 400 сая юаний хөрөнгө мөнгө оруулсан юм байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|