7-ны өдрийн 7 цаг 8 минутаас Тан Жяшаний уул нурж голын ус хашигдаж тогтсон нуурны усыг залж эхэлснээс хойш, Танжяшайний газар хөдлөлтөөс болж уул нурж голын ус хашигдаж тогтсон нуурны усыг залж гамшгаас аврах ажлын ахиц урагштай байна гэж Хятадын Сычуаний Танжяшаний уул нурж гол бөглөгдөн тогтсон нуурын аюулыг арилгах шинжилгээ болон командлалын төвөөс сурвалжлагч мэдээлэв.
8-ны өдрийн 15 цагийн байдлаар, ус залах шудуугаар ус секундад 21.5 шоо метрийн хурдаар урсаж байлаа. Усны урасгал илт их болж, усны урасгал өргөн болж байгааг сурвалжилагч газар дээр нь харалаа.
Тан Жяшань нь хүнд гамшигдсан Бэйчуань шяниас 3 км зайтай байдаг. Хүчтэй газар хөдөлсний дараа, уул нурсны улмаас гол бөглөгдөн таслагдсан газруудад асар том нуур тогтсон байна. Хашлага нурахаас сэргийлэхийн тулд, Тан Жяшаний гол бөглөгдөн тогтсон нуурын доод урсгалын сав газрын 200 мянга гаруй иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлжээ. Барилгын ажилчид 400 гаруй метр урт шуудуу малтаж, нуурын усыг голын доод усргалын голдрол руу урсгаж байна. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|