ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Хятадын ерөнхий сайд, төрийн зөвлөлийн гамшгаас авран туслах ажлын ерөнхий командлагч Вэнь Жябао 9-ний өдөр ерөнхий командаллын газрын хурлыг даргалан хуралдуулж, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы эм эмчилгээ, хизгээс сэргийлэх ажил болон Гансу, Шаньши мужийн газар хөдлөлтөөс авран туслаж байгаа байдлыг судлан ярилцаж бйаршуулалт хийсэн байна.
Одоо нийт Хятадын хизгээс сэргийлэх ажил хүчтэй, эмх цэгцтэй, үр ашигтай явагдаж байна. гамшигдсан районд их хэмжээний халдварт өвчин болон олон нийтийн эрүүл мэндийн гэнтийн хэрэг гараагүй. Одоо бүх хүчнээ дайчилан хүнд шархадсан хүмүүсийг авраж, тэдний амь насаа алдах болон тахир дутуу зэмдэг болохоос сэргийлэх явдал болно. эрүүл мэнд хизгээс сэргийлэх ажлыг сайн хийж, гамшигдсан районы байгаль орчины эрүүл мэндийг ерөнхийлөн засах эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж уг хурал цохон тэмдэглэсэн байна.
Гансу, Шаньши хоёр мужийн гамшигдсан хот шяний нийгэм тогтвортой бйаж, гамшигаас авран туслах ажил үе шатны чанартай амжилт олжээ. Хоёр мужйин шат бүрийн засгийн газар гамшигдсан ард олныг дайчилан гамшигийн дараах сэргээн босголтыг ажлыг сайн хийх хэрэгтэй. Төвийн холбогдох салбарууд бодлого, хөрөнгө мөнгө, эд бодисын талаар энэ хоёр мужийн гамшигаас авран туслах ажилд туслах хэрэгтэй гэж хурал цохон тэмдэглэжээ.
|