• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-09 15:36:39    
Тунис, Японы тусламжийн барааг Чэндүд хүргэжээ

Синьхуа Агентлаг

      Бүгд Найрамдах Тунис Улс болон Японы холбогдох талыхнаас Хятадын Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт дйарагдсан нутаг районд хандивласан тусламжийн барааг 8-ны өдөр Чэндү хотноо хүргэж очсон байна.

      Хятадын Гадаад Харилцааны Яамны мэдээнд тэмдэглэхдээ, Бүгд Найрамдах Тунис улсаас Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районд хандивласан 58 тонны 500 майхныг 8-ны өдөр тусгай нисэх онгоцоор Сычуаний Чэндү хотноо хүргэж очижээ.

      Японы "Хятад-Японы харилцааг хөгжүүлэх парламентын гишүүдийн холбоо"-ноос Хятадын Сычуаний хүчтэй газар хөдлөлтөд өртсөн нутаг районд туслах ангийнхан 8-ны өдөр Чэндү хотноо хүрсэн байна.

      Тэд 32 сая гаруй иений үнэ бүхий тусламжийн бараагаа Японы Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан Хятадын Улаан загалмайн нийгэмлэгт өгчээ. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, тэдгээр бараануудад цэргийн хэрэглээний том майхан, бэлэн гурnл хоол, тосон бал, хөвөн нэхмэл бээлий зэрэг байгаа юм байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\