Сурвалжлагч Хятадын цэргийн талаас ойлгосноор, Хятадын арми 9-ны өдөр 10 мянга гаруй хүн болон 6 нисдэг тэрэг хөдөлгөн, осолдсон нисдэг тэргийг хайн аврах ажлаа үргэлжлүүлж байна. 9-ны оройн 10 цагийн байдлаар, осолдсон нисдэг тэргэний тухай ямар ч мэдээ олоогүй байна.
5-р сарын 31-ны үдээс хойш, Хятадын Чэндүгийн цэргийн тойргийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах үүрэг гүйцэтгэж байсан нэг нисдэг тэрэг Сы чуаны Вэнь чуаны Инсю суурины ойролцоо осолдов. Осолдсон нисдэг тэрэг нийт 19 хүнтэй, 5 нь онгоцны багийн, бусад нь шархадсан хүмүүс болон тэднийг хүргэж явсан хүмүүс юм байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|