• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-10 17:02:02    
Газар хөдөлсөн нутаг районд их халдварт өвчин болон олон нийтийн эрүүл ахуйд холбоотой хэрэг гараагүй

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Чюнь-ань 10-ны өдөр хэлэхдээ, өнөөгийн байдлаар, Сычуаний газар хөдөлсөн нутаг районд их халдварт өвчин болон олон нийтийн эрүүл ахуйд холбоотой хэрэг гараагүй гэжээ.

     10-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Мао Чюнь-ань танилцуулж хэлэхдээ, 5-р сарын 12-ын өдөр Сычуаний Вэньчуаньд хүчтай газар хөдөлсний дараа, Хятадын холбогдох салбарынхан гамшигт дайрагдсан Сычуаний нутаг район руу эмчилгээ, хорио цээр, хяналтын ажилтан зэрэг 10 мянга гаруй хүнээ илгээсэн байна. Өнөөгийн байдлаар, эмчилгээний яаралтай авран туслах их цар хэмжээний ажил үндсэндээ дуусч, эрүүл ахуй, хорио цээр болон эрүүл ахуйн хяналтын зэрэг ажлууд бүх талаар өрнөж эхэлсэн байна гэлээ.

     Мао Чюнь-ань хэлэхдээ, гамшгийн дараа өвчин дэлгэрэхээс сэргийлэхийн тулд, эрүүл мэндийн салбарынхан арга хэмжээ авч, гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийн хүнсний болон ундны усны эрүүл ахуйн аюулгүй байдлыг цаашид баталгаажуулж, халдварт өвчний хяналтаа эрчимжүүлж байна. Үүний зэрэгцээ, амархан өвчилж мэдэх хүмүүст "А" гепатит зэрэг өвчнөөс сэргийлэх тариа хийж, гол гол халдварт өвчин газар авахаас сэргийлж байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\