• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-10 17:17:33    
Гамшгаас авран туслах асуудлаарх АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний олон улсын симпозиум боллоо

Хятадын Олон Улсын Радио

      Гамшгаас авран туслах асуудлаарх АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний олон улсын симпозиум 10-ны өдөр Хятадын умард нутгийн Ши Жяжуан дахь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Хуурай замын цэргийн командлалын дээд сургуульд болж байна. АСЕАН-ны 10 орон, Хятад, Япон, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын албаны хүмүүс болон авран туслах цэргийн ангийн командлагчид, АСЕАН-ны нарийн бичгийн дарга нарын газрын албаны хүмүүс симпозиумд оролцож байна.

     Уг симпозиум 3 хоног үргэлжлэх бөгөөд АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин олон улсын авран туслах салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа хийх асуудлын хүрээнд "10+3" хүрээнд олон улсын авран туслах салбар дахь зэвсэгт хүчний ажиллагааны хуулийн баталгаа, зохицуулалтын механизмийн бүтэц, ажиллагааны жишиг дэг журам зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно.

      Хятадын Батлан Хамгаалах Яамны Гадаад хэргийн албын дарга хошууч генерал Чянь Ли-хуа нээлтийн ёслол дээр хэлэхдээ, олон орны зэвсэгт хүчин авран туслах салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь туршлагаа солилцон, гамшигтай тэмцэх хүчин чадавхи болон түвшнээ хамтаар дээшлүүлэхэд ашигтай юм гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\