• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Wednesday    may 7th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-10 17:18:45    
Хятадын авран туслагчид осолдсон нисдэг тэргийг илрүүлжээ

Синьхуа Агентлаг

      Хятадын авран туслагчид 10-ны өдөр Сычуань мужийн Вэньчуаний Ин Швжэнь суурины ойролцоох уулны хөндийн гүн ой дотроос Чэндүгийн цэргийн тойргийн авран туслах ангийн осолдсон нисдэг тэрэгний сэгийг илрүүлжээ. Нисдэг тэрэгний багийнхан бүгдээрээ эндсэн байна.

      Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао нисдэг тэрэгний багийн эндсэн хүмүүс болон нисдэг тэргэнд байсан иргэдийг дурсаж гүнээ гашуудал илэрхийлж, эндсэн хүмүүсийн ар гэрийнхнийг тохинуулсан бөгөөд осолдсон нисдэг тэргийг эрж хайх ажилд оролцсон офецер, дайчид, холбогдох хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

      5-р сарын 31-ний өдрийн үдээс хойно, гамшгаас авран туслах үүрэг гүйцэтгэж явсан Хятадын Чэндүгийн цэргийн тойргийн нэг нисдэг тэрэг Сычуаний Вэньчуаний Ин Швжэнь суурины ойролцоо газарт осолджээ. Уг нисдэг тэргэнд нийт 19 хүн байсны дотор, нисдэг тэрэгний багийн 5 хүн, бусад газар руу шилжихээр явж байсан шархдаж, бэртсэн иргэд болон холбогдох 14 хүн байжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040