Вэньчуаны хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн улмаас ээж ааваа алдсан өнчин хүүхэд, тулж түших хүнгүй болсон ганц бие настан болон эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүс Сычуанд 4 мянга 335-р шинээр нэмэгдсэн байна. Өнөө, тэднийг түр байранд тухтай төвхнүүлээд байгаа бөгөөд цаашид төвхнүүлэх ажлыг тогтуунаар хийж байна гэж Хятадын Сычуаны Ард Иргэдийн Засаг Захиргааны Хэрэг Эрхэлсэн Газрын албаны хүн 9-ны өдөр Чэндүд хэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Вэньчуаны хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн улмаас ээж ааваа алдсан өнчин хүүхэд, тулж түших хүнгүй болсон ганц бие настан болон эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүсийг тухайн орон нутгийн Ард Иргэдийн Засаг Захиргааны Хэрэг Эрхэлсэн Газрынхан өөр өөрийнх нь харьяалагдах нийгмийн халамжийн байгууллага юм уу төрөл саданд нь өгч асруулж байна. Өөрийн гэрийн хүмүүсээ түр хайж олоогүй настан, хүүхэд болон эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүст туслан төрөл садныг нь хайж өгөх ажлыг холбогдох салбарууд идэвхтэй хийж байна.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|