Хятадын Сычуаны газар хөдлөлтөд уул нурж, голын усыг боосны улмаас тогтсон Тан жяшаний нуурны усыг урсгаж аюулыг арилгах ажил эмх цэгцтэй явагдаж байна. 10-ны өдрийн 14 цагийн байдлаар, Тан жяшаний газар хөдлөлтөд уул нурж, голын усыг боосны улмаас тогтсон нуурын усыг залах шуудуу нь 145 метр өргөнтэй, урсгалын хэмжээ нь секунд бүрд 3 мянга 880 шоо метрт хүрч, далан нурах аюул цаашид багассан байна.
Тан жяшаний нуурын аюулыг арилгах ажил хийж байгаа цэргийн ангийн сүүлчийн хэсэг бүгдээрээ тэндээс гарсан байна.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|