11-ний өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд 69146 хүн нас барав, энэ тоо нь 10-ны өдрийн нийтлэсэн тоотой адил байна. Үүнээс гадна, 370 мянга гаруй хүн бэртэж шархдан, 17516 хүн сураггүй алга байна гэж Хятадын Төрийн зөвлөлөийн Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ерөнхий комадлалын газрын олгосон бүрэн эрхийн дагуу Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 11-ний өдөр мэдэгдсэн байна.
Хятадын Иргэдийн Засаг Захиргааны яамны тайлнаас үзвэл, 11-ний өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын хүлээж авсан гадаад дотоодын нийгмийн олон салбарын хандвилсан мөнгө төгрөг, эд барааны нийт хэмжээ 44 тэрбум 500 гаруй сая юаньд хүрч, дансанд орсон мөнгө төгрөг, эд барааны хэмжээ нь 42 тэрбум 400 гаруй сая юань байгаа юм байна. 11-ний өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын шат бүрийн засгийн газар нь газар хөдөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажилд нийт 23 тэрбум 600 гаруй сая юань зарчуулсан байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|