Түвдийн хэрэг явдал бол Хятадын дотоод хэрэг мөн. Хятадын засгийн газрын Далай ламтай зөвшилцөж байгаа асуудал бол бүрмөсөн Хятадын дотоод үйл хэрэг мөн. Европ, Америкийн дээд хэмжээний бага хурлын нийтлэсэн хамтарсан мэдэгдлийн Түвдийн тухай агуулгыг Хятадын тал эсэргүүцэж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 11-ний өдөр мэдэгдэв.
6-р сарын 10-ны өдөр, Европ, Америкийн дээд хэмжээний бага хурлын нийтлэсэн хамтарсан мэдэгдэлд, Түвдийн байдалд анхаарал хандуулж, тэвцээртэй байж, дахин хүчирхийллийн хэрэг гархаас зайлахыг талуудад уриалав. Хятадын засгийн газар далай ламын төлөөлөгчтэй харилцахаар шийдвэрлэсний сайшааж, хоёр тал гол чухал асуудлаар бүтээлч хэлэлцээ хийхийг дэмжсэн байна.
Чинь Ган үүнд холбогдуулан сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулахдаа, Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг мөн. Хятадын засгийн газар хүнйн эрхэнд тус дөхөм үзүүлэн, хамгаалах явдлыг маш чухалд үзэж, үүний төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж байна. Хүний эрхээр шалтаг болгон бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлого хийхийг Хятадын тал эрс эсэргүүцэж, хүний эрхийн асуудлаар хоёрдмол бариамжаа хэрэглэхийг эсэргүүцэж, эрх тэгш харилцан хүндэтгэсэн үндэс дээр яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар санал зөрөлдөөнөө зохицуулхаар тэмцэж байна гэж хэлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|