Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албын орлогч дарга Ван Гүөчин 11-нд Сычуаньд хэлэхдээ, гамшгийг зайлуулан гамшгаас авран тусалж байсан үед гэсэнгүй гамшигт өртсөн иргэдийг төвхнүүлж, үйлдвэрлэлийг сэргээж байсан үед гэсэнгүй гадаадын сэтгүүлчдийн Сычуаний гамшиг гарсан нутагт очиж сурвалжлахыг Хятадын засгийн газар бүр сайшаана гэжээ.
Ван Гүөчин Сычуань орж сурвалжилсан Франц прес агентлагийн сэтгүүлчтэй уулзах үед хэлэхдээ, Хятадын засгийн газар ил тод, нээлттэй чиг шугамын дагуу, гадаадын сэтгүүлчдийн Сычуаний гамшиг гарсан нутагт очиж сурвалжлан, гамшиг гарсан нутгийн иргэдийг төвхнүүлсэн байдал, сэргээн босголтод нөхцөл боломж хангаж, дөхөм үзүүлэхээр чармайж байгааг үнэн мөнөөр нь мэдээлэхийг хүсэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|