11-ний өдөр Хятадын хойд нутгийн Ши Жяжуан хотод "АСЕАН болон Хятад, Япон, БНСУ 10+3-ын зэвсэгт хүчний олон улсын гамшгаас аврах симпозиум" болж, Хятадын талын төлөөлөгч 10+3-ын зэвсэгт хүчний гамшгаас авран туслах хамтын ажиллагааны стандартын журамд холбогдуулан төлөвлөгөө дэвшүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөг түргэн боловсруулан тогтоож, гишүүн орнуудын зэвсэгт хүчний гамшгаас аврах сургууль хийх тэрчлэн гамшгаас аврах үйл ажиллагаанд мөрдөх удирдамж олгохыг уриалав.
Ши Жяжуангийн Хуурайн цэргийн командлалын дээд сургуулийн хурандаа Чэнь Шэн-ү хэлэхдээ, энэ журмыг боловсруулан тогтоох нь 10+3 орны зэвсэгт хүчний гамшгаас авран туслах хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зэвсэгт хүчний цэргийн ангийн бүс нутгийн гамшгаас аврахад бүрэн үүрэг гүйцэтгэж, 10+3-ын бүс нутгийн хамтын ажиллагааг ажил хэрэгчээр түргэтгэж, гүнзгий хөгжүүлэн бүс нутгийн гамшгаас аврах хүчин чадлыг дээшлүүлэхэд алс гүн ач холбогтолтой юм гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|