Хятадын Сычуаний Тан Жяшаний бөглөгдсөн нуурын аюулаас хамгаалах командлалын газар 11-ний өдрийн үдээс хойшийн 16 цагаас Тан Жяшаний газар хөдлөлтөд бөглөгдсөн нуурын сэргийлэлтийн шар зэрэглэлийг хүчингүй болгохоор шийлвэрлэсэн байна. Энэ нь газар хөдөлсний дараа хамгийн их аюултай байсан бөглөгдсөн нуур сэтрэх аюулыг арилгаж, Мяньян, Сүй-нин хоёр хотын шилжүүлсэн 240 мянга гаруй иргэд аюулгүйгээр гэр орондоо буцаж болно гэсэн үг юм.
Эх сурввалжаас үзвэл, Тан Жяшаний бөглөгдсөн нуурын усны хадгаламж аажмаар багасаж, дор урсгал тийш залах урсгал намжуун болж, шинээр гаргасан үеэр залах суваг нилээд бат бэх байна. 11-ний үдээс өмнөөс аюулаас шилжсэн олон иргэд гэр орондоо буцаж эхэлсэн юм байна.
5-р сарын 12-ны өдөр Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, уул нурж голын хэвлийг бөглөснөөс болж Тан Жяшаний ус хашигдан дээшилж, дор сав газрын иргэдийн амь нас эд хөрөнгөд ноцтой заналхийлал болсон юм. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|