|
Ямар ч улс орон Далай ламын эх орноо хагалан бутаргах үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Хятад улс эрс эсэргүүцнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 12-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр цохон тэмдэглэжээ.
Далай лам Австралид айлчилж байгаа тухай сурвалжлагчийн сонирхсон асуултад Чинь Ган хариулж хэлэхдээ, Далай лам ямар ч нэрээр ямар ч улс оронд очиж эх орноо хагалан бутаргах ажиллагаа хийхийг Хятадын засгийн газар эрс эсэргүүцэх бөгөөд ямар ч улс орон Хятадыг хагалан бутаргах гэсэн Далай ламын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг эрс эсэргүүцнэ, Хятадын талын төв чанга анхаарлыг чухалд үзэж, Далай лам Австралийн нутаг дэвсгэрийг ашиглан Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа хийхийг зөвшөөрөхгүй байхыг Хятадын тал Австралид шаардаж байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|