Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 12-нд Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөө Солонгосын хойгийн цөмийн асуудлын 6 талт хэлэлцээнийхэн идэвхтэй харилцаж, цаг сонгож төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хуралдуулах асуудлаар харилцаж зохицуулалт хийж байна гэжээ.
Чинь Ган сэтгүүлчдийн холбогдох асуултад хариулах үед хэлэхдээ, өнөө 6 талт хэлэлцээ нь түр цагийн бэрхшээлийг ялан давж, цаашид нэг алхам ахих боломжинд тохиож байна. Холбогдох талуудын хамтаар чармайхыг Хятадын тал хүсэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|