Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах командлалын газрын ус ашиглалтын хэсгийн дарга, Хятадын Усны Аж Ахуйн Яамны сайд Чэнь Лэй 12-ын өдөр Сычуаний Мянь-янд хэлэхдээ, газар хөлдөлтийн улмаас Сычуаньд урсгал боогдож тогтсон 34 нуурын 12-ынх нь аюулыг арилгаж, 20-ынх нь аюулыг арилгах барилгын ажлыг дуусгаад байна гэжээ.
Чэнь Лэй мөн өдөр болсон нуурын аюулыг арилгах ажлын яаралтай хурал дээр танилцуулж хэлэхдээ, нуурын аюулыг арилгах захирхммжийг 5-р сарын 29-ний өдөр гаргаснаас хойш, уул нурж урсгал хашигдаж тогтсон нуурын аюулыг арилгах барилгын ажил 2 долоо хоногийн хугацаанд нийгэмдээ ахиж, хяналт, урьдчилсан дохиолол, урьдчилсан мэдээлэл, хүмүүсийг шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж, нэг хүн ч эндээгүй гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|