• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    may 1th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-13 15:51:29    
Сычуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын төлөвлөгөө бий боллоо

Жун Шин Агентлаг

      Хятадын Сычуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын төлөвлөгөө--"Вэньчуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын үндэсний ажлын төсөл"-ийг 13-нд нийтэллээ. Уг төсөлд гамшигт өртсөн иргэдийн үндсэн амьдрал ахуй болон олон нийтийн үйлчилгээний төхөөрөмжийг урьдаар сэргээхээр тодорхой тогтоосон байна.

     5-р сарын 12-нд Вэньчуаньд газар хөдлөлтийн ноцтой гамшиг гарч, ард иргэдийн амь нас, эд агуурс асар ихээр хохирсон юм. Байр байшингууд олноор нурж, аж үйлдвэр тариалангийн хэсэг төхөөрөмжүүд тамтаг болж, дэд бүтцийн төхөөрөмжүүд ноцтой эвдэгдэж, маш олон иргэд гэр оронгүй болсон юм.

     Үүнд чиглүүлэн уг "төсөл"-д гамшгийн дараах сэргээн босголтод юуны өмнө иргэдийн орон сууц болон боловсрол, эмчилгээ зэрэг олон нийтийн үндсэн үйлчилгээ болон дэд бүтцийн төхөөрөмжүүдийг сэргээж, үйлдвэрлэлийг сэргээхийг түргэтгэж, гамшиг гарсан нутгийн иргэдийг ажлын байраар хангах болон орлоготой болгох зэрэг асуудлыг урьдаар зохицуулна гэж тодорхой заасан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040