Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэл "Гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах, гэр орноо сэргээн байгуулах"-д дэмжин туслах 10 том үйл ажиллагааг 13-нд албан ёсоор эхлүүллээ.
Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн орлогч дарга Шюй Дэмин танилцуулж хэлэхдээ, энэ дэмжин туслах 10 том үйл ажиллагаанд хөрөнгө мөнгө, эд бараа, техник, ажлын байраар хангах, хууль зүй, соёл зэрэг 10 талын агуулгыг хамарсан байна. Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэл нь бүх Хятадын аж үйлдвэрүүдийн Үйлдвэрчний Эвлэлүүд, орон нутгийн Үйлдвэрчний Эвлэлүүдийг зохион байгуулан, нэг нь нэгийг дааж туслан дэмжих арга хэмжээ авч, гамшигт учирсан нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн дамжлэг туслалцаа үзүүлэх болно. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|