Хятадын Эрүүл Мэндийн Яамны 13-ны өдөр нийтэлсэн Сычуань мужийн Тан Жяшаний боогдсон нуурын залсан усанд хийсэн эрүүл ахуйн үнэлгээний дүнгээс үзвэл, 11-ний өдрийн 12 цагийн байдлаар, Тан Жяшаний боогдсон нуурын усыг урсгаж өнгөрүүлсэн нутагт химийн үйлдвэрийн бохир бодис зэрэг бохирдол үүсээгүй, орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн болон ундны усны чанар хэвийн байгаа юм байна.
Хятадын ЭМЯ мэдээлэхдээ, Тан Жяшаний боогдсон нуурын усыг амжилттай залсны дагуу, эрүүл мэндийн салбар нь боогдсон нуурын ойр хавийн хүн ардыг төвлөрүүлсэн цэг болон залсан усны чанарт хяналт хэмжилт хийж, орон нутгийн оршин суугчдын 150 шахам цаг, 200 гаруй мянган хүнийг эрүүл ахуй болон өвчин тахлаас сэргийлэх хүрээнд хамруулсан байна. Гамшигт нэрвэгдсэн раионы усанд чанарын хяналт шалгалт хийх ажлын шаардлагын дагуу, ЭМЯ усны чанарын шалгалт хийдэг 47 авто машныг Сыячуаний гамшигт нэрвэгдсэн раионд илгээсэн гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|