13-ны өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний их газар хөдлөлтөд 69163 хүн эдэж, 370 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд 17445 хүн сураггүй байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Төрийн зөллөлийн гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах ерөнхий командлалын газрын эрх олгосны дагуу мэдээлсэн байна.
Иргэний засаг захиргааны хэрэг эрхэлсэн яамны тайлангаас үзвэл, 13-ны өдрийн 12 цагийн байдлаар, бүх Хятадын дотоод гадаадын нийгмийн олон этгээдийн хандивласан мөнгө, эд барааг хүлээн авсан нийт хэмжээ нь 45 тэрбум 500 сая юаньд хүрч, гамшиг гарсан районд хүргэж өгсөн мөнгө, эд барааны нийт хэмжээ нь 14 тэрбум юаниас давсан юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|