• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Friday    may 30th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-13 17:37:40    
Хятадын харьяат нарын хандивласан 10 сая юанийг Ганьсү мужид хүргэлээ

Жун Шин Агентлаг

      13-нд Хятадын төрийн зөвлөлийн харьяат нарын ажил эрхэлсэн албын орлогч дарга Ма Рүпэй Хятадын харьяат нарын хандивласан 10 сая юанийг Ганьсү мужийн засгийн газарт хүлээлгэн өглөө.

     Хятадын харьяат нарын хүсэлтийн дагуу, уг хандивын мөнгийг газар хөдлөлтөд ноцтой гамшигдсан Лүннаний 14 бага сургууль, 10 гацаа суурины эмнэлгийг сэргээн байгуулахад хэрэглэнэ.

     Ганьсү мужийн орлогч дарга Шянь Хүй засгийн газрынхаа өмнөөс уг хандивын мөнгийг хүлээн авч, Хятадын төрийн зөвлөлийн харьяат нарын ажил эрхэлсэн алба болон Хятадын харьяат нарт талархал илэрхийллээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн газар хөдлөлтөд Ганьсү мужийн эдийн засгийн шууд гарз хохирол 44 тэрбум 200 сая юаньд хүрч, 365 хүн эндсэн гэжээ.

     Бүрэн бус бүртгэлээр бол Хятадын харьяат нарын энэ удаагийн гамшгаас авран туслахад хандивласан мөнгө, эд барааны нийт хэмжээ 1 тэрбум 130 сая юаньд хүрсэн аж. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040