• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-14 16:24:54    
Олимпийн бамбарыг Зүн и хотод амжилттай дамжуулав

Хятадын Олон Улсын Радио

     14-ний үдээс өмнө, Бээжингийн олимпийн ариун галыг Хятадын баруун өмнөд нутгийн Зүн и хотод дамжуулах ажил амжилттай боллоо.

     Зүн и бол Гүй жөү мужийн олимпийн бамбар дамжуулах явц дахь хамгийн сүүлчийн хот юм. Үдийн өмнийн 8 цагт, олимпийн бамбарын гарааны ёслол Зүн и-ийн хурлын газар дээр болж, олимпийн бамбар дамжуулагч анхны буухиалагч нь улаан армийн 93 өндөр нас зооглож байгаа ахмад цэрэг Ван Даожинь байлаа. Олимпийн бамбар нь Фэн хүан шаний соёлын өргөн талбай, Улаан армийн амь үрэгдсэн баатарчуудын дурсгалын хөшөө, Зүн и-ийн багшийн дээд сургууль зэрэг нэрт үзэмжит газраар дайрч 9 цаг 50 минутад барианы газар Хуй чуань биеийн тамирын талбайд хүрч ирэв.

     Зүн и нь "Түүх соёлын нэрт хот"-ын ил тод онцлогтой байлаа. Олимпийн бамбарыг 208 буухиалагч 8.3 км зайд дамжуулжээ.

     Олимпийн бамбар дамжуулах ёслол дээр, Олимпийн бамбар дамжуулах ажиллагаанд оролцсон хүмүүс Сы чуаны Вэнь чуаны хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдэгсэдийг 1 минут дуугүй гашуудав. Үүний зэрэгцээ, Зүн и-ийн нийгмийн олон салбарынхан газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд хандив өргөх ажиллагаанд идэвхтэй оролцсон байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\