Бээжингийн олимпийн бамбарыг 15-ны өдөр гурван хавцлын усан сангийн районы нүүдэлчдийн хамгийн том хот- Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчиний Ванжөү хотод дамжуулж дууслаа.
Бамбар дамжуулах ажиллагаа эхэлхээс өмнө, газар дээр нь байсан бүх хүмүүс хамтаар нэг минут номхон зогсож, Сычуаны Вэньчуаны хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэгдийг гашуудсан байна.
15-ны өдөр бамбарыг нийт 29.4 км дамжуулж, 208 бамбарчин энэ ажиллагаанд оролцов. Одон бөмбөгийн дэлхийн аврага байсан Күн Линхүй анхны буухиачин болж, Ванжөүгийн бамбарыг дамжуулав.
Ваньжөүд дамжуулж дууссаны дараа Бээжингийн олимпийн бамбарыг 16-ны өдөр Чүнчин хотын дотор дамжуулна. \ Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|