• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-15 16:41:24    
Хятад, Орос хоёр талын худалдааны хэмжээ 39 хувиар өсөн нэмэгдлээ

Синьхуа Агентлаг

     Хятадын Худалдааны Яамны Европын хэлтсийн орлогч дарга Лин Жи 14-ний өдөр Харбин хотноо болсон Хятад-Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний чуулга уулзалт дээр хэлэхдээ, 2008 оны 1-ээс 5-р сард Хятад, Орос хоёр талын худалдааны хэмжээ 22 тэрбум 100 сая ам.долларт хүрч, 2007 оны мөн үеийнхээс 39 хувиар өсөн нэмэгдсэн байна гэлээ.

     Лин Жи хэлэхдээ, Хятадаас Орос руу гаргаж бий экспортын худалдааны бүтэц тодорхой хэмжээгээр сайжирч, механикийн болон цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүн нь 3 жил дараалан Хятадаас Орос руу гаргаж байгаа экспортын бараанд нэгдүгээр байр эзэлсэн байна гэжээ.

     2007 онд Хятад, Орос хоёр орны худалдааны хэмжээ 48 тэрбум 200 сая ам.долларт хүрч, хоёр орны худалдаанд 15 жилийн хугацаанд Хятадын тал анх удаагаа ашигтай ажиллаж, түүнээ энэ оны 5-р сар хүртэл хэвээр хадгалж ирсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\