15-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, шат бүрийн засгийн газрын газар хөдлөлтийн гамшгаас аврах тусламжийн мөнгө төгрөг нь нийт 53 тэрбум 763 сая юань болсон байна. Хятад улс дотоод гадаадын олон салбарын нийт 45 тэрбум 600 сая гаруй юанийг хүлээн авч, гамшигт нэрвэгдсэн районд нийт 14 тэрбум 100 сая гаруй юань шилжүүлсэн байна.
Эндсэн хүний тоо сэлтийн талаар, 15-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, шинэ өөрчлөлт гараагүй. Мөн 69170 хүн эндсэн хэвээрээ байж, харин алга болсон хүн нэгээр хасагджээ. Одоо бас 14000 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|