• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-16 10:08:45    
Гамшгаас авран туслах ажлыг цэгц журамтай хийхийг шаардлаа

Синьхуа Агентлаг

      ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Хэ Гүөчян 15-нд Сычуаньд хэлэхдээ, гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах эд бараа, хөрөнгө мөнгөний удирдлагын тал бүрийн ажилд хяналт шалгалт хийж, гамшгаас авран туслах ажлыг ариун цэгч байлгахыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

      Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн зааврын дагуу, Хэ Гүөчян ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн өмнөөс, 6-р сарын 13—15-ны өдрүүдэд Сычуаний газар хөдөлсөн нутгаар очиж, гамшгийн байдалд шинжилгээ хийж, гамшигт өртсөн иргэд болон авран тусалж байгаа хүмүүсийг эргэн үзсэн бөгөөд гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах, сэргээн босголтын ажлыг удирдсан байна.

     Хэ Гүөчян бас гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах эд бараа, хөрөнгө мөнгөнийг хүлээн авч, удирдаж, хуваарлаж байгаа байдал болон өвчин хижгийн хяналт удирдлагын байдлыг тусгайлан шалгасан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\