Шянганыхан 7-р сар гармагц бүх Шянганы хэмжээнд нэг дунд бага сургууль нь Сычуаны нэг дунд бага сургуульд хандив өргөн туслах ажиллагаа өрнүүлэх гэж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Шянганы "Нахиа ажиллагаа"-ны сайн санааны ерөнхий захирал Лян Жяньхуа хэлэхдээ, уг байгууллага нь 78 сая шянган долларын хандив цуглуулж, нэг жилээс нэг жил хагасын хугацаанд Сычуаний газар хөдөлсөн районы 150 бага, дунд сургуулийн байгуулалтад туслахаар байна гэжээ.
Сычуаний Вэньчуанд хүчтэй газар хөдөлсний дараа, Шянганы олон салбарынхан төрөл бүрийн арга хэлбэрээр Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд хөрөнгө мөнгө, эд материал хандивлаж, нинжин сэтгэлээ илтгэсэн юм. Одоогийн байдлаар Шянганы олон салбарынхны газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд хандивласан хөрөнгө мөнгө нь 900 сая шянган доллараас давсан байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|