6-р сарын 16-ны үдээс өмнө Бээжинийн Олимпийн бамбар Хятадын баруун өмнөд нутгийн Цүнчин хотоор аялаад амжилттай өндөрлөсөн байна.
Цүнчингийн Жиньшань өргөн талбай бол Олимпийн бамбар дамжуулах арга хэмжээний гарааны газар болно. Гарааны ёслол эхлэхээс өмнө талбайд байгаа бүх хүн Сычуаний Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг нимут дуугүй зогсож гашууджээ.
Мягман даамын дэлхийн аврага Гү Ли эхний бамбарчнаар гарааны газраас гарч Олимпийн бамбарын Цүнчин дэх аяллыг эхлүүлэв. 10 цаг 40 минутад барианы бамбарчин, бүх Хятадын боксын аврага Ли Бинь Цүнчин хотын ардын их ордны өмнөх ариун галын савыг асааснаар Олимпийн бамбарын Цүнчин хот дахь аялал амжилттай өндөрлөлөө.
17-19-ний өдрүүдэд Олимпийн бамбар Хятадын Шиньжянгаар аялах болно. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|