Хятадын төрийн дээд эрхт байгууллага- БХАТИХ-ын байнгийн хороо энэ сарын сүүлчээр Төрийн зөвлөлийн Сычуань мужийн Вэньчуаны хүчтэй газар хөдлөлтийн дараа газар хөдлөлттэй тэмцэн, гамшгаас аврах ажил өрнүүлж байгаа болон гамшгийн дараахь сэргээн босголтын ажлын байдлын тухай тайланг хянан хэлэлцэх гэж байна.
16-ны өдөр хуралдсан БХАТИХ-ын байнгийн хорооны дарга нарын хурлаас сурвалжлагчийн ойлгосноор, 11 дэх удаагаа сонгогдсон БХАТИХ-ын байнгийн хорооны 3-р хурал 24-26-ны өдрүүдэд хуралдана. Уг хурлаар дээр дурдсан зүйлийг авч хэлэлцэхээс гадна бас төвийн төсвийг зохицуулах төсөл болон " төрийн өмчийн хууль", " орчил эдийн засгийн хууль", " гал сөнөөх хууль"-д өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэг 3 хуулийн төслийг хянан хэлэлцэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн конвейнц зэрэг олон улсын гэрээнүүдийг хянан хэлэлцэж батлах юм байна.
Сычуаны Вэньчуанд газар хөдлөлт үүссэний дараа, БХАТИХ нь энэ оны төвлөрсөн төсвийн доторхи тогтвортой зохицуулах санг хэрэглэн, гамшгийн дараахь сэргээн босголтын сангийн гол үүсвэр болгохоор тогтжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|