Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, 2008 оны дэлхийн өвс бэлчээр хийгээд тал нутгийн хурал энэ оны 6-р сарын 29-ны өдөр ӨМӨЗР-ны төв Хөх хотод хуралдах гэж байна.
Энэ бол олон улсын өвс бэлчээрийн их хурал болон тал нутгийн их хурал анх удаагаа Хятад улсад болох гэж байгаа болно. Хуралд 76 улс орон газар нутгийн 700 гаруй төлөөлөгч оролцно. Хурлын хугацаанд өвс бэлчээрийн ажил төрлийн яармаг ажиллуулна. Өнөө 100 гаруй аж ахуйн нэгж уг яармагт оролцохоор бүртгүүлээд байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|