Төрийн зөвлөлийн дэргэдэх газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшигаас аврах командлын газрын олгосон эрхийн дагуу Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба мэдэгдэл хийж, 16-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Хятадын шат бүрийн засгийн газар нь газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшигаас аврах хөрөнгө мөнгө нь нийт 53 тэрбум 864 сая юань болсон байна. Бүх Хятадын хэмжээнд дотоод гадаадын нийгмийн олон салбарын хандивласан эд материал болон мөнгө төгрөгийг нийт 45 тэрбум 700 сая гаруй юань хүлээн авч, гамшигт нэрвэгдсэн районд 14 тэрбум 200 сая гаруй юаний эд бараа болон мөнгө шилжүүлээд байна гэж тэмдэглэсэн байна.
Эндсэн хүмүүсийн талаар 16-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, эндсэн хүний тоо өөрчлөгдөөгүй, сураггүй болсон хүн өчигдөр нэгээр хасагдав. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|